Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр/2017.09.21/ Мишээл экспо төвд боллоо. Нэгдсэн арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйтцэтгэгч П.Сэргэлэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөлөгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн үг хэллээ.

Тэрээр "Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан бид “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж энэ жил 12 дахь намартайгаа золгож байна. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх боломжийг олгодог тус арга хэмжээ манай салбарын хамгийн нэр хүндтэй үзэсгэлэн худалдаа болоод байна.

Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг илтгэдэг, хүнс үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжиж хэрэглэгчдэд дундын зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг үзэсгэлэн худалдааны цар хүрээ цаашид улам өргөжин тэлэх болно" гэдгийг онцлов.

Эх сурвалж: ХХААХҮ

Хуваалцах