Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Намын удирдлагууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа

МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан улс төрийн намуудын дарга нарын анхдугаар уулзалтаар үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон, харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлсэн санамж бичгийг байгуулсан. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар уг с

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намын удирдлагууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа
Намын удирдлагууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан улс төрийн намуудын дарга нарын анхдугаар уулзалтаар үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон, харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлсэн санамж бичгийг байгуулсан. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар уг санамж бичгээ бататгаж, тодорхой асуудлуудыг тусгасан тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд эрх мэдлийн давхар дээлийг дан болгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн бөгөөд сонгуулийг бага зардлаар явуулдаг байх хувилбарыг ч дэмжсэн байна.

Мөн улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулж, саналыг нь тусган батлах хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ.

Түлхүүр үг:Намын удирдлагууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа
Хуваалцах