Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нар, салхиар хосолж ажилладаг сэнсийг туршиж байна

Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ сэнсийг өргөн хэрэглэх боломжтой гэдгийг онцолж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нар, салхиар хосолж ажилладаг сэнсийг туршиж байна
Нар, салхиар хосолж ажилладаг сэнсийг туршиж байна. Зураг: МҮОНРТ

Манай улс хөдөө аж ахуйн салбарт анх удаа нар, салхиар хосолж ажилладаг сэнсийг туршиж байна. Тодруулбал, Хөдөө аж ахуйн их сургууль Герман улсын "Хеос" компанитай хамтран энэ сэнсийг оруулж ирсэн. Тэд анхныхаа туршилтыг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт судалгааны төвд хийж байна. Энэ сэнс нь манай орны нөхцөлд тохирсон, хөдөө аж ахуйн салбарт ашиглахад үр дүн сайтай гэж Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга ярилаа.

Одоогоор энэ сэнсийг ашиглан Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт судалгааны төвийн цахилгааныг шийдсэн байна. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ сэнсийг өргөн хэрэглэх боломжтой гэдгийг онцолж байна.

Хуваалцах