Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ
Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7 м, хоёр талаараа 1.5 м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах