Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нарантуул” худалдааны төв 14 хоног амарна

Худалдааны төвүүд сар шинийн өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. “Нарантуул” худалдааны төв 1 дүгээр сарын 30 -нд 10.00 - 20.00 цагт ажиллаж , 1 дүгээр сарын 31 –нээс эхлэн 2 дугаар сарын 11 –нийг дуустал амарна. 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарантуул”  худалдааны  төв 14 хоног амарна
“Нарантуул” худалдааны төв 14 хоног амарна. Зураг: МҮОНРТ

Худалдааны төвүүд сар шинийн өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. “Нарантуул” худалдааны төв 1 дүгээр сарын 30 -нд 10.00 - 20.00 цагт ажиллаж , 1 дүгээр сарын 31 –нээс эхлэн 2 дугаар сарын 11 –нийг дуустал амарна. 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс”худалдааны төв битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06.00 –18.00 цаг хүртэл ажиллаж,1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амраад, 2 дугаар сарын 04-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд техникийн зах 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хуваалцах