Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нарны гүнж” хүүхэд харах үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүнж хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарны гүнж” хүүхэд харах үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байна
“Нарны гүнж” хүүхэд харах үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүнж хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж буй хоолны хэрэгслийн цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийгээгүй, хоол хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хүүхдийн өрөөнд цэвэр усны шугамаас ус алдаж шалан дээр нэвчсэн, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу удирдлага болгон шийтгэл ногдуулан, зөрчлийг арилгах албан даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллалаа гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах