"Нарны хүүхдүүд" асрамжийн газраас хандив илгээлээ
Дархан-Уул аймгийн Дархан хотын "Нарны хүүхдүүд" асрамжийн газрын багш, сурагчдын төлөөлөл энэ сарын 26-нд Япон улсын Элчин сайдын яаманд зочлон Кумамотогийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд хүргэх хандивын мөнгийг Элчин Сайд Т.Шимизүд гардуулан өгчээ.
Мэдээллийн алба

Сурагч М.Оюун-Ундрах Кумамотод болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд зориулан хүүхдүүдийн бичсэн чин сэтгэлийн захидлыг уншихдаа "Асрамжийн газрын хүүхэд багачууд бид 16 жилийн турш Японы ард түмний сайхан сэтгэлийн үр шимийг хүртсээр ирсэн бөгөөд байнга талархаж явдаг билээ. Японд байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох болгонд өөрсдийн япон аав, ээж нартаа болоод нийт япон хүмүүст санаа зовнидог юм. Энэхүү хандивын мөнгө нь хүүхэд сурагчдын урласан гар урлалын зүйлсээс олсон орлого болон багш, ажилчдын цалингийн нэгээхэн хэсгээс цугларсан болно. Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулан хэрэглээсэй хэмээн хүсч байна" гэж сэтгэлийн үгээ уламжлав.

Японы Элчин сайдын яамнаас асрамжийн газрын хүүхдүүдээс хандив хүлээн авахдаа нэлээдгүй эргэлзсэн бөгөөд хүүхдүүдийн чин хүсэл, халуун сэтгэлийг нь ойлгож хандивын мөнгийг гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд хүргэхээ амласан байна.