Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нарны зайгаар ажилладаг онгоц үйлчилгээнд нэвтрүүлнэ

Дэлхийд хамгийн анх удаа Швейцарь улс нарны зайгаар ажилладаг онгоцоор иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Уг төслийг хариуцан ажиллаж байгаа багийнхны мэдээлснээр үйлчилгээг ирэх жил нэвтрүүлэх бөгөөд яг тогтсон хугацааг хараахан товлоогүй байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарны зайгаар ажилладаг онгоц үйлчилгээнд нэвтрүүлнэ
Нарны зайгаар ажилладаг онгоц үйлчилгээнд нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийд хамгийн анх удаа Швейцарь улс нарны зайгаар ажилладаг онгоцоор иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийг хариуцан ажиллаж байгаа багийнхны мэдээлснээр үйлчилгээг ирэх жил нэвтрүүлэх бөгөөд яг тогтсон хугацааг хараахан товлоогүй байна.

Бертранд Пиккард, Андре Боршберг нарын нисгэгчид “Солар Импульс 2” нэртэй онгоцны хамгийн анхны загварыг таван жилийн өмнө туршиж байгаад энэ удаад өдөр шөнийн алинд нь ч тив алгасан нисэх чадвартай болгож сайжруулснаа танилцуулсан байна.

Пэейрний агаарын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан уг онгоцны хоёр далавчийг бүрхэн 7200 ширхэг жижиг нарны цэнэг хураагуур байх бөгөөд баттерейний цэнэг хураах агууламжийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн давуу талтай болжээ.

Хоёр далавчных нь нийт урт өмнөхөөсөө найман метрээр урт буюу 72 метр бол 2.53 тонн жинтэй болжээ.

Хуваалцах