Наршихаас сэргийлээрэй
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмийг давж хална гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмийг давж хална гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Иймд иргэд, олон нийт:
-Наранд аль болох бага явах
-Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
-Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх
-Шингэнийг аль болох ойр ойрхон ууж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ


















