Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НАСА: Ирэх сард “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө

Америкийн сансар судлалын агентлаг болох НАСА ирэх сард 1.1-ээс 2.5 милийн өргөнтэй “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө гэдгийг мэдээлсэн байна. Шилжүүлэн бодох юм бол

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАСА: Ирэх сард “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө
НАСА: Ирэх сард “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө. Зураг: МҮОНРТ

Америкийн сансар судлалын агентлаг болох НАСА ирэх сард 1.1-ээс 2.5 милийн өргөнтэй “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө гэдгийг мэдээлсэн байна. Шилжүүлэн бодох юм бол 1.7-оос 4.5 км өргөнтэй гараг дэлхийн ойролцоо зөрөх үйл явдал дөрөвДүгээр сарын 29-нд тохиох юм.

НАСА агентлагаас “Хэрэв энэхүү гараг дэлхийг мөргөлөө гэж үзвэл хор нөлөө нь манай гарагийн бүх бүсэд мэдрэгдэнэ” гэжээ. 52768 гэх нэршилтэй гарагийг хамгийн анх 1998 онд олж илрүүлсэн юм. 19461 миль цагийн хурдтай аялж байгаа гараг дэлхийгээс 3.9 сая милийн зайд зөрнө. НАСА агентлагаас дэлхийд аюул заналхийллийг учруулж болзошгүй сансрын биет, жижиг гарагуудын жагсаалтыг гаргадаг.

52768 гараг нь энэхүү жагсаалтад аль хэдийн багтжээ. Гэхдээ эрдэмтэд үүнээс ч том хэмжээтэй гараг дэлхийн ойролцоо зөрсөн үйл явдал өмнө нь тохиож байсныг онцолжээ. 2017 оны 9-р сарын 01-нд 3122 Флоренсе гэх гараг дэлхийтэй ойр зөрсөн. Энэ гараг нь дэлхийд ойртож ирсэн хамгийн том жижиг гарагаар нэрлэгддэг байна .

Хуваалцах