Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

Монгол Улсын гадаад, дотоод бодлого, улс төр, эдийн засаг, монголчуудын аж амьдрал, ахуй соёл, түүх уламжлал, ёс заншилын чиглэлээр нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэн орчуулж, хөтөлж гадаадын сонсогчдод хүргэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Зураг: МҮОНРТ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ОРЧУУЛАГЧ РЕДАКТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байрны зорилго:
Монгол Улсын гадаад, дотоод бодлого, улс төр, эдийн засаг, монголчуудын аж амьдрал, ахуй соёл, түүх уламжлал, ёс заншилын чиглэлээр нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэн орчуулж, хөтөлж гадаадын сонсогчдод хүргэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:
- Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвар
- Эфирт нэвтрүүлэг хөтлөх чадвартай байх
- Уран бүтээлч сэтгэлгээтэй
- Сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Хуваалцах