Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг энхийг сахиулагч-Нэг мод хөдөлгөөн”-д цагдаа, дотоодын цэргийн энхийг сахиулагчид нэгджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа “Энхийг сахиулагчдын төгөл”-д 100 ширхэг гацуур мод тарьж, өчигдөр /2022.05.10/ хүлээлгэн өгчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг энхийг сахиулагч-Нэг мод хөдөлгөөн”-д цагдаа, дотоодын цэргийн энхийг сахиулагчид нэгджээ
“Нэг энхийг сахиулагч-Нэг мод хөдөлгөөн”-д цагдаа, дотоодын цэргийн энхийг сахиулагчид нэгджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Нэг энхийг сахиулагч-Нэг мод хөдөлгөөн”-д цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл нэгдлээ.

Алба хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа “Энхийг сахиулагчдын төгөл”-д 100 ширхэг гацуур мод тарьж, өчигдөр /2022.05.10/ хүлээлгэн өгчээ.

Энэхүү үйл ажиллагаа Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.

Хуваалцах