Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нэг эрүүл мэнд" өдөрлөг маргааш болно

Дэлхийн олон улс оронд зоонозын /мал, амьтнаас хүнд халдварладаг /өвчин нэмэгдэж, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчин болон томуугийн цар тахлын эрсдэл өндөр байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нэг эрүүл мэнд" өдөрлөг маргааш болно
"Нэг эрүүл мэнд" өдөрлөг маргааш болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн олон улс оронд зоонозын /мал, амьтнаас хүнд халдварладаг /өвчин нэмэгдэж, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчин болон томуугийн цар тахлын эрсдэл өндөр байгаа буюу зоонозын өвчний тандалтын тэргүүлэх чиглэлийг тогтоож, хяналт сэргийлэлтийг сайжруулах, хүн, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, тандалт, судалгаа, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах, дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мал, амьтан-хүн-экосистемийн хүрээнд шинээр гарч буй халдваруудтай тэмцэх зэрэг зайлшгүй шаардлага олон салбаруудын тулгамдсан асуудал болж байна.



Иймд жил бүрийн 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүний эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа бус бүх салбаруудын хамтын ажиллагаа байдаг гэсэн үзэл баримтлалыг сурталчилж “Нэг эрүүл мэнд” ажиллагааг өрнүүлдэг.

Нутагшмал, шинэ, сэргэж буй халдварт өвчнүүд болон нийгмийн эрүүл мэндийн аюул, онцгой байдал нэмэгдэж буй эрсдэлд үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь хүн, малын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй орчны эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, ус, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагуудыг илтгэдэг юм.

Хуваалцах