Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг жуулчинд-нэг хонь” хөтөлбөрийг Солонгосын Wannabe групптэй хамтран хэрэгжүүлнэ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-д ажиллах үеэрээ “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Wannabe групп”-ын Jeon Young chul захиралтай харилцан ажиллахаар боллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд 2024 онд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг жуулчинд-нэг хонь” хөтөлбөрийг Солонгосын Wannabe групптэй хамтран хэрэгжүүлнэ
“Нэг жуулчинд-нэг хонь” хөтөлбөрийг Солонгосын Wannabe групптэй хамтран хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-д ажиллах үеэрээ “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Wannabe групп”-ын Jeon Young chul захиралтай харилцан ажиллахаар боллоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Булган аймаг 100 000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “Нэг жуулчинд - нэг хонь” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхээр болсон.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас онцгой анхааран хөгжлийн бодлогод түшиглэн олон талт ажил хийж байгаа бөгөөд байгальд түшиглэсэн тэр дундаа малчин ард түмний нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлэхээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах