“Нэг хог нэг амттан” аянд зориулж 2000 орчим ном, 500 гаруй кг чихэр цуглуулжээ
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын баярын энэ өдөр бүх нийтээрээ амарч байгаа ч өөрсдийн санаачилгаараа бяцхан дүү нараа баярлуулах бас хотын соёлд суралцуулж зөв үлгэр дууриалал үзүүлж хэсэг залуус ажиллаж байна.
Мэдээллийн алба

Уусан ундаа, идсэн амттанынхаа цаас, савыг зогсож байсан газартаа биш хогийн саванд хийж байгаа бяцхан дүү нараа урамшуулах энэ аяныг 3 дах удаагаа залуус зохион байгуулж байгаа ажээ. Нэг хогийг нэг амттанаар солих аянд оюутан залуус сайн дураараа нэгддэг.
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд, хогоо хаясных нь төлөө дүү нараа ийнхүү урамшуулж шагнахын зэрэгцээ бэлтгэл ажлаа ч өөрсдөө хангадаг юм байна.
Хогоо хогийн саванд хаядаг хотын шилдэг иргэдийг шалгаруулж, бусдад үлгэр дууриал үзүүлж байгаа залуус өглөөний 7 цагаас ажилдаа гарсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутнууд гээд 100 гаруй залуус өнөөдөр сайн дураараа ажиллаж байгаа юм.