Нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарав
Энэ сарын 6-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт “Toyota Aqua” маркийн автомашин “Nissan Tiida”, “Toyota Camry” автомашин болон “H.Aerocity” автобустай мөргөлдөж, нэг хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн харамсалтай осол гаргасан. Энэ хэрги
Мэдээллийн алба

Энэ сарын 6-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт “Toyota Aqua” маркийн автомашин “Nissan Tiida”, “Toyota Camry” автомашин болон “H.Aerocity” маркийн автобустай мөргөлдөж, нэг хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн харамсалтай осол гаргасан. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах хэлтэс шалгаж байна.
Мөн дээрх зам тээврийн осолтой холбогдуулан нийт хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс зүүх, эгнээ байраа зөв эзэлж анхаарал болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


















