Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нэг хүний суудалтай цахилгаан автомашиныг 15500 ам.долларын үнэтэй худалдаалж байна

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины зах зээлд шинэ тээврийн хэрэгсэл худалдаанд гарч эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг хүний суудалтай цахилгаан автомашиныг 15500 ам.долларын үнэтэй худалдаалж байна
Нэг хүний суудалтай цахилгаан автомашиныг 15500 ам.долларын үнэтэй худалдаалж байна. Зураг: МҮОНРТ

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины зах зээлд шинэ тээврийн хэрэгсэл худалдаанд гарч эхэлсэн байна. Энэ бол 15500 ам.долларын үнэтэй нэг хүний зориулалтын цахилгаан автомашин юм. Үүнийг хотын төвийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хамгийн тохиромжтой унаа хэмээн онцолжээ.

Анх 2015 онд Канадын Ванкувер хотноо төвтэй "Electra Meccanica Vehicles Corp" компанийн инженерүүд тус автомашиныг үйлдвэрлэсэн юм. Гурван дугуйтай, хөнгөн, авсаархан болсон гэдгээрээ онцлогтой. 61 киловаттын 82 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй.

Хойд дугуйндаа хөтлөгчтэй. 130 км цаг хүртэл дээд хурдаа авч хурдлах боломжтой бол 8 секундын дотор 100 км цагийн хурд авч чаддаг байна. 17 киловатт цагийн багтаамжтай литийн болон ионнын батарей нь бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд 160 км зам туулах боломжтой аж. 220 вольтийн розетканд гурван цаг цэнэглэх шаардлагатай бол 110 вольтийн розетканд 6 цаг орчим цэнэглэх шаардлагатай юм байна.

“SOLO EV” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй "бяцхан" автомашин туршилт судалгааныхаа давааг амжилттай давж чадсан байна. АНУ-ын Лос-Анжелес хотын зах зээлд худалдаалагдаад эхэлжээ.

Хуваалцах