Нэг хүний зардлыг дааж Солонгост эмчилнэ
Ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг нь дааж Солонгост эмчлэх болсон байна.
Мэдээллийн алба

БНСУ-ын Мёнжи эмнэлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах санал ирүүлжээ. Ингээд ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг нь дааж Солонгост эмчлэх болсон байна. Энэ асуудлаар өнөөдөр 11:00 цагт НЭМГ-ын дарга Ш.Энхбат хэвлэлийн хурал зарлалаа. Хурал "Хангарди" ордны 901 тоотод болох юм.


















