Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нэг хувийн орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг хувийн орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулна
Нэг хувийн орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид нэг хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

Хуваалцах