Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян 742 дунд сургуульд хэрэгжинэ

Маргааш "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдөр" тохионо.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян 742 дунд сургуульд хэрэгжинэ
“Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян 742 дунд сургуульд хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Маргааш "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдөр" тохионо. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай “Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян зохион байгуулж, олон нийтийн оролцоо, ойлголт хандлагыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын эхлэл болгож Хүүхэд хөгжил, хамгааллын газрынхан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунд уриалгаа гардуулан өглөө. Тус аян нь Үндэсний хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ерөнхий боловсролын 742 сургууль, дотуур байранд хэрэгжинэ.

Хуваалцах