Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй их хэмжээний алт, монетон эдлэл хураан авлаа

их хэмжээний алт, монетон эдлэлийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр рентгенд шалгуулалгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй их хэмжээний алт, монетон эдлэл хураан авлаа
Нэг тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй их хэмжээний алт, монетон эдлэл хураан авлаа. Зураг: МҮОНРТ

Турк улсаас энэ сарын 1-нд 06:00 орчим цагт эх орондоо ирсэн Монгол Улсын иргэн “Ч”, “Т” , “Ц” нар их хэмжээний алт, монетон эдлэлийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр рентгенд шалгуулалгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарчээ.

Тэдний эл үйлдлийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнчлэн шалгалтын явцад дээрх этгээдүүд Турк улсаас урьд өмнө нь олон удаагийн үйлдлээр алт, монетон эдлэл хилээр оруулж ирсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тэднээс нэг тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй их хэмжээний алт, монетон эдлэл хураан аваад байна.

Хуваалцах