Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд 17 сая төгрөгийн үнэ бүхий ном өглөө
31 Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд НҮБ-ын Хүн амын сангаас оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөгийн үнэ бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой ном гардуулах үйл ажиллагаа өнөөдөр НҮБ-ын төв байранд боллоо.
Мэдээллийн алба

Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа орон даяар явуулж байгаа 31 Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд НҮБ-ын Хүн амын сангаас оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөгийн үнэ бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой ном гардуулах үйл ажиллагаа өнөөдөр НҮБ-ын төв байранд боллоо.
Хүүхдийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хувь хүний хөгжил, танин мэдэхүйтэй холбоотой номуудыг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрууд өөрсдийн ажилдаа мөн тус төв, байраар үйлчлүүлж буй хүүхдүүд болон ээжүүдэд уншуулж амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг түгээхэд ашиглах юм.
Тус үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа болон хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр хамгаалах байруудын төлөөлөл оролцлоо.


















