Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нэг цонх"-ны үйлчилгээний шинэ байр ашиглалтад орлоо

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр хорих анги нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нэг цонх"-ны үйлчилгээний шинэ байр ашиглалтад орлоо
"Нэг цонх"-ны үйлчилгээний шинэ байр ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр хорих анги нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 153 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2 давхар "Нэг цонх"-ны үйлчилгээний байрыг шинээр ашиглалтад оруулжээ.

Тус байрны нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Туулхүү, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, хуулийн байгууллагуудын удирдлагууд болон ангийн удирдлага, алба хаагчид оролцсон байна.

Уг арга хэмжээний үеэр тус барилгыг барихад идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ. Тус "Нэг цонхны үйлчилгээ" үзүүлэх байранд тус ангийн нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтнууд байрлаж, иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авахаас гадна холбогдох мэдээ мэдээллээр хангаж, Төрийн үйлчилгээг иргэдэд нэр дороос түргэн шуурхай хүргэж ажиллах юм.

Мөн тус барилгыг ашиглалтад оруулсноор алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдэж байна.

Хуваалцах