Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой, муурыг барих ажлыг зохион байгуулна

Иймд иргэдэд гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой, муурыг барих ажлыг зохион байгуулна
Нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой, муурыг барих ажлыг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хараа хяналтгүй, сул явж байгаа эзэнгүй нохой, муурыг барьж, Түр асрамжлах байранд хүргэх ажлыг нэгдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүрэгт зохион байгуулна.

Иймд иргэдэд гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Нийтийн эдэлбэр газарт хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзний хүсэлтээр буцаан өгөх бөгөөд барих зардлыг төлүүлнэ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, тур харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

Иймд иргэд хуулийг судалж үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулах, үржлийг хязгаарлаж байхыг анхаарна уу.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ

Хуваалцах