Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр сургуулийн захирлын авилга авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэв

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтан холбогдсон болон олны анхаарал татсан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар бид өм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр сургуулийн захирлын авилга авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэв
Нэгдүгээр сургуулийн захирлын авилга авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтан холбогдсон болон олны анхаарал татсан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлэн авч бусдаас хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалагдах шүүхэд шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сард нэгэн иргэн Г.Бум-Эрдэнэд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан. Мөн түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан байдаг. Түүнчлэн тухайн үед Г.Бум-Эрдэнийг хамран сургах тойргийн бус хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэх, дунд ангийн сурагч шилжүүлж авахдаа хахууль авдаг байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Хуваалцах