Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа 8-ны дотор бүртгүүлнэ үү
Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Иргэн та 2023 оны нэгдүгээр улирал буюу 1,2,3-р саруудын худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор амжиж баталгаажуулаарай гэж Татварын албанаас мэдээллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай.



















