Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Орхон аймагт 12 хоног ажиллана.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна
НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Орхон аймагт 12 хоног ажиллана.

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний VI судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг НЭМҮТ нь Улаанбаатар хот болон 21 аймгийг хамруулан үндэсний хэмжээнд 2023 оны 9, 10 сард зохион байгуулж байна.

Судалгаанд тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийг түүврийн аргаар сонгон, тухайн өрхийн 15-49 насны гишүүд болон тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх юм.

Мөн судалгаанд сонгогдсон ЕБС-ийн 6-18 насны суралцагчид, жирэмсэн эхчүүдийг түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах