Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэн ховор ургамал түүсэн дөрвөн иргэнийг шалгаж байна

34 – 40 настай Б, О, О, О нарын 4 хүн нэн ховор хонин арц ургамлыг 93 кг-ыг түүж бэлтгэсэн байсныг илрүүлэн, хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэн ховор ургамал түүсэн дөрвөн иргэнийг шалгаж байна
Нэн ховор ургамал түүсэн дөрвөн иргэнийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

“Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн Алтангийн ам гэх газраас нэн ховор ургамал болох хонин арц ургамлыг түүж бэлтгэсэн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад хүргэгджээ.

Энэ дагуу шалгахад тус аймгийн Улиастай сумын Жаргалант багт орших суух 34 – 40 настай Б, О, О, О нарын 4 хүн нэн ховор хонин арц ургамлыг 93 кг-ыг түүж бэлтгэсэн байсныг илрүүлэн, хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ховор ургамал түүж, бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Хуваалцах