Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэр бүхий иргэдэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэр бүхий иргэдэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Нэр бүхий иргэдэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Хуваалцах