Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Мэдээллийн алба

Орон нутгийн Хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана. Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэсний дагуу тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг 2023 оны зургаадугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр гардууллаа.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо


















