Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэрийн хуудсаа Монгол-крилл бичгээр бичицгээе” аяныг зохион байгуулжээ

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 23 дугаарт "Монгол бичиг" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ”Хос бичигтэн аймаг болох” зорилтыг тусгаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэрийн хуудсаа Монгол-крилл бичгээр бичицгээе” аяныг зохион байгуулжээ
“Нэрийн хуудсаа Монгол-крилл бичгээр бичицгээе” аяныг зохион байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 23 дугаарт "Монгол бичиг" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ”Хос бичигтэн аймаг болох” зорилтыг тусгаад байна.

Энэ зорилтын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Монгол хэлний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долоодугаар сард буулгасан “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” зарлигын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нэрийн хуудсаа Монгол-крилл бичгээр бичицгээе” аяныг зохион байгуулжээ.

Аянд Баянхонгор аймгийн бүх сумын төрийн байгууллагууд хамрагджээ. Аян энэ сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн байна. Аяны хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг энэ сарын 10-нд гаргах аж.

Хуваалцах