Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэрт зохиолч Жинь Юн 94 насандаа таалал төгсчээ

Дэлхий нийтэд Жинь Юн нэрээр алдаршсан Хятадын зохиолч Ча Ляньюн таалал төгсчээ. Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч 94 насандаа эмнэлэгт өөд болсныг ХонгКонгийн хэвлэлд мэдээлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэрт зохиолч Жинь Юн 94 насандаа таалал төгсчээ
Нэрт зохиолч Жинь Юн 94 насандаа таалал төгсчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтэд ЖиньЮн нэрээр алдаршсан Хятадын зохиолч ЧаЛяньюн өнгөрсөн Мягмар гарагт таалал төгсчээ. Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч 94 насандаа эмнэлэгт өөд болсныг ХонгКонгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Зохиолч ЖиньЮн-ы, Хятадын илдээр тулалдагч эрчүүдийн тухай «Ном сэлэм тэмцэлдсэн түүх» хэмээх анхны роман 1955 онд хэвлэгдэж байжээ. Тулааны урлагийн тухай түүний тууж романууд Хятад уран зохиолын дэлхий нийтэд хамгийн их түгсэн бүтээлүүдийн тоонд багтдагаас гадна, хялбаршуулсан баримтат кино, тв-ийн цуврал, компьютер тоглоом хүртэл хийсэн байдаг.

ЖиньЮн нэрээрээ алдаршсан зохиолч Ча Ляньюныг өөд болсонд Хятадын Алибаба компанийн захирал асан Жак Ма зэрэг алдар нэртэй хүмүүс эмгэнэл илэрхийлжээ.

Хуваалцах