Нэрт зохиолч Цо Юүгийн "Зэлүүд нутаг" эмгэнэлт драмын жүжиг тоглогдлоо
Төв аймгийн Монгол туургатан театрын шинэ уран бүтээл Хятадын Шекспир гэгддэг эмгэнэлт жүжгийн нэрт зохиолч Цо Юүгийн зохиол "Зэлүүд нутаг" жүжиг Монголд анх удаагаа тоглогдох гэж байна. Тус жүжгийн зөвлөх найруулагч УГЗ Ч.Ганхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин Д.Цэрэнчимэд ажиллажээ.
Мэдээллийн алба

Хятадын эмгэнэлт жүжгийн нэрт зохиолч Цо Юүгийн "Зэлүүд нутаг" драмын жүжиг энэ сарын 5 нд нээлтээ хийжээ.
Төв аймгийн Монгол туургатан театрын шинэ уран бүтээл Хятадын Шекспир гэгддэг эмгэнэлт жүжгийн нэрт зохиолч Цо Юүгийн зохиол "Зэлүүд нутаг" жүжиг Монголд анх удаагаа тоглогдох гэж байна. Тус жүжгийн зөвлөх найруулагч УГЗ Ч.Ганхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин Д.Цэрэнчимэд ажиллажээ.
Энэ сарын 5-7 хооронд Төв аймгийн ЗДТГ, МТТеатр, БНХАУ-н элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж буй "Хятадын соёлын наадам 2018" арга хэмжээний үеэр тус жүжиг нээлтээ ёслол төгөлдөр хийсэн юм. Үзэгчдийг байлдан дагуулсан тус жүжиг мөн БНХАУ-д тун удахгүй тоглогдох юм байна.
Сурвалжлагч: Т.Саранчимэг


















