Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадам энэ сарын 30-нд болно

Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн топ залуу, шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн наадамд 1000 гаруй хүн нэр дэвшжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадам энэ сарын 30-нд болно
“NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадам энэ сарын 30-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сан хамтран 25 дахь жилдээ “NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадмыг энэ сарын 30-нд Шангри Ла Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулах гэж байна.

Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын сарын 1-15 хүртэл явагдсан юм. Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн топ залуу, шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн наадамд 1000 гаруй хүн нэр дэвшжээ. Нэр дэвшсэн хүмүүсийн заримаас нь дурдвал:

  • Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залуудМонгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Непко Паблишинг” үүсгэн байгуулагч Б.Батбаяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, БСБ СЕРВИС ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Жаргалсайхан, УИХ-ын дарга М.Энхболд, Эдийн засагч, нийтлэлч П.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан зэрэг хүмүүс нэр дэвшсэн байна.

  • Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнесийн” Топ залууд“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал, “НИК” ХХК-ны ТУЗ-ын Дарга Ж.Оюунгэрэл, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч П.Батсайхан, UFC группийн Ерөнхий захирал О.Амартүвшин, Монос группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр Гранд” ХХК-ийн захирал Д.Баттөр, “Монгол Базальт” ХК-ны үүсгэн байгуулагч Л.Ариун болд, “Бодь Интернэшнл” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Амундра, “МАК” үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир зэрэг эдийн засаг, бизнесийн салбарынхан нэр дэвшжээ.

  • 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-дМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа зэрэг эрхмүүд нэр дэвшжээ.

  • 2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-д“Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Cashmere workshop брэндийн захирал П.Энхчимэг, “Сиберри Фарм” ХХК-ийн Захирал Д.Болортуяа, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганбаяр, “Хас” банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “МАК” ХХК-ийн дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “UA CONSULTING” ХХК-ийн захирал А.Урангоо, “Сүү” ХХК-ийн захирал Б.Гантулга, Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр, “Монгол Контент” ХХК-ийн захирал Г.Гантуяа, “Анд Глобал” ХХК-ийн захирал Ч.Анар, EMART-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг нарын зэрэг бүтээгч бизнесмэн нэр дэвшжээ.

Олон нийтийн санал хураалт энэ сарын 28 хүртэл http://nextstop.myf.mn/сайтаар явагдана. Санал хураалтаар 33 эрхэм шалгарах бөгөөд “NEXT STOP” 25 жилийн ойн наадамд оролцож буй 300 тэргүүний залуучууд, 200 хүндэт зочдын саналаар оны залуус болон 25 жилийн “Топ”-уудыг шалгаруулах юм.

Хуваалцах