NHK телевизийн төлөөлөгчид МҮОНРТ-д айлчиллаа
2019 оны 1 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо, Робокон төслийн нарийн бичгийн газрын даргын орлогч, NHK
Мэдээллийн алба

2019 оны 1 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо, Робокон төслийн нарийн бичгийн газрын даргын орлогч, NHK телевизийн гүйцэтгэх продюсер ноён Томохиса Араи, тус төслийн нарийн бичгийн газрын мэргэжилтэн, NHK телевизийн продюсер ноён ТакушиЁошида нар МҮОНРТ-д айлчилсан юм.

Айлчлалын гол зорилго нь олон улсын роботын Робокон тэмцээн 2019 оны 8 дугаар сард зохион байгуулагдахтай холбогдуулж тэмцээний бэлтгэл ажил болоод тэмцээний дүрэм, техникийн асуудлыг Монгол дахь зохион байгуулагч багтай хэлэлцэн зөвшилцөж, зөвлөмж зааварчилга өгөх байлаа.

Айлчлалын үеэр МҮОНРТ-ийн захирал, хатагтай Л.Нинжжамц зочдыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцохын сацуу эрхэм зочдын хамтаар МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн “Нээлттэй хором” нийгмийн хэлэлцүүлэгт оролцож, “Инженерийн салбарт Робокон тэмцээний оруулах хувь нэмэр”-ийн талаар ярилцсан юм.



















