Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Уг эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж буйгаар онцлогтой юм.

“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн болон салбар хуралдаанууд “Улс төр, засаглалын тулгамдсан асуудал”, “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл”, “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болох бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачдын төлөөлөл болох 120 гаруй хүн оролцоно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах