Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн дэлгэнэ

Эмэгтэй улстөрчдийн хөрөг зураг, жендэрийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий нийт 30 орчим гэрэл зургийг дэлгэх Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн энэ сарын 9-нд “Туушин” зочид буудалд нээлтээ хийнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн дэлгэнэ
Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн дэлгэх гэж байна.

Тодруулбал, Эмэгтэй улстөрчдийн хөрөг зураг, жендэрийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий нийт 30 орчим гэрэл зургийг дэлгэх Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн энэ сарын 9-нд “Туушин” зочид буудалд нээлтээ хийнэ. Түүнчлэн хэвлэлийн гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол энэ сарын 12-нд “Блью Мон” цамхгийн “Norphei” арт галерейд, үзэсгэлэнгийн танилцуулга 13-нд “Интерном” дэлгүүрийн төв салбарт, сэтгүүл зүйн сургуулийн оюутнуудын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 14-нд “Norphei” арт галерейд болох юм байна.

Энэ сарын 15-ныг дуустал дэлгэх Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэнгийн хаалт 15-нд “Norphei” арт галерейд болно.

Хуваалцах