Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд 2.4 их наяд төгрөг болжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 284.1 (13.4хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 255.6 (13.5хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Мэдээллийн алба

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд өмнөх оноос 284.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 57.7 (15.6хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 204.7 (0.5хувь) сая төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 256.0 (17.7хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65.0 (44.1хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.