Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

Монгол улсын засгийн газраас батлагдсан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын” хэрэгжилтийг хангах, мөн ЭМЯ-наас 2017 оныг НЭМ-ийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн НЭМ талаарх үзэл баримтлал, ойлголтыг нэгдмэл болгох, НЭМ-ийн тусламж ү

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсын засгийн газраас батлагдсан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын” хэрэгжилтийг хангах, мөн ЭМЯ-наас 2017 оныг НЭМ-ийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн НЭМ талаарх үзэл баримтлал, ойлголтыг нэгдмэл болгох, НЭМ-ийн тусламж үйлчилгээг хүргэх арга замыг боловсронгуй болгох, тусламжийн хэрэгцээг судлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлууд үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд ЭМХТ-ийн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байран дахь тасралтгүй сургалтын нилээд хэсэг нь хүн амын дундах НЭМ-ийн тулгамдсан асуудалтай уялдан нийгмийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, ажлын байрны сургалт явуулах, сургагч багш бэлтгэхэд чиглэгдэж байна.

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургагч багш бэлтгэх сургалт 2 дахь удаагаа 9 сарын 28-30-нд ЭМХТ дээр зохион байгуулагдаж байна.

Уг сургалтад Улаанбаатар хотоос 60, хөдөө орон нутгаас 40 эмч мэргэжилтнүүд хамрагдаж НЭМ-ийн тусламж үйлчилгээний талаарх Монгол улсад баримтлаж буй бодлого, эрхзүйн орчны талаар мэдээлэл авах, НЭМ-ийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тандах судлах арга замд суралцах, хэрэгцээнд тулгуурласан НЭМ-ийн тусламжийг төлөвлөх, хэрэгжүүлэх арга барилтай болох, сургалт сурталчилгаа, судалгааг төлөвлөх, зохион байгуулах чадвар эзэмших зэрэг зүйлд суралцах юм.

Мөн манай улсад НЭМ-ийн тулгамдсан ямар асуудал байгаа талаар хэлэлцэж, нотолгоонд суурилсан үнэлгээ гарган нэгдсэн ойлголттой болох юм.

Сургалтын ЭМХТ, АШУҮИС, НЭМГ хамтран зохион байгуулж байна

Хуваалцах