Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны асуулга боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй зургаа дахь удаагийн хэлэлцүүлгийг "Нийгмийн хамгаалал” сэдвээр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
"Нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны асуулга боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй зургаа дахь удаагийн хэлэлцүүлгийг "Нийгмийн хамгаалал” сэдвээр зохион байгууллаа.



Судалгаагаар өрхийн гишүүдийн нийгмийн хамгааллын үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, сургуульд суралцаж буй залуучуудын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг авч, хамрагдаж буй эсэхийг тодорхойлох юм. Эдгээр мэдээллийг цуглуулснаар нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөөд зогсохгүй үйл ажиллагааг нь сайжруулахад түлхэц болох юм.



Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Дэлхийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Баянзүрх дүүргийн 16, 23-р хорооны Засаг дарга нар болон ҮСХ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Хуваалцах