Нийгмийн хамгааллын салбарын шилдгүүд төрийн дээд шагнал гардлаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийгмийн хамгааллын салбарын зарим албан хаагчдыг төрийн дээд шагнал, одон медалаар шагнасан байна. Энэхүү шагналыг салбарын сайд С.Эрдэнэ өнөөдөр гардуулан өглөө.
Мэдээллийн алба

Төрийн дээд шагнал одон, медаль Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нийгмийн хамгааллын салбарын 10 орчим албан хаагч шагнуулж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл хэрэгт өөрийн мэдлэг, оюун, ур чадвараа дайчлан, хариуцсан ажлаа амжилттай биелүүлж манлайлсан албан хаагчпын төлөөлөл ийнхүү төрийн дээд шагнал, олон медалаар энгэрээ мялааж байгаа нь энэ юм.