Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулган ирэх даваа гарагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал" үндэсний чуулганыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулган ирэх даваа гарагт болно
"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулган ирэх даваа гарагт болно. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал" үндэсний чуулганыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч байгаа сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд болон олон нийт салбаруудын оролцоо уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж уриалгыг гаргах юм.

Энэ чуулганы талаар тодорхой мэдээллийг үзэгчид та бүхэнд сэтгүүлч зочинтой ярьж хүргэнэ.

Хуваалцах