Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаалын дагуу Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна
Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаалын дагуу Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын хүрээнд Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх тестийн шалгалтыг (2018.11.17) Инновацийн төвийн байранд авч байна.

Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тушаалаар Шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдын Төрийн албан тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг судалсан байдал, уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц болон шүүхийн тамгын газруудаас төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг шалгах, албан хаагч тус бүрээр мэргэшлийн түвшин, ажил хэргийн ур чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг үнэлж дүгнэх, үнэлгээ хийх удирдамжийн дагуу Нийслэл дэх бүх шатны шүүхийн 454 төрийн жинхэнэ албан хаагч мэргэшлийн шалгалт өгч байна.

Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна

Мэргэшлийн шалгалт өгөх хуваарийн дагуу Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын төрийн жинхэнэ алба хаагчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн албан хаагчид 09:00-11:00 цагийн хооронд, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчид 12:00-14:00 цагийн хооронд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын алба хаагчид 15:00-17:00 цагийн хооронд тус тус шалгалт өгнө.

Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, Шүүхийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, гишүүдээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Биндэръяа, Эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо, нарийн бичгийн даргаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяр нар ажиллаж байна.

Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна
Нийслэл дэх бүх шатны шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчид мэргэшлийн шалгалт өгч байна

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах