Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэл дэх төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл дэх төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана
Нийслэл дэх төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэх гэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” А/624 дүгээр захирамж гаргасан. Захирамжийн дагуу нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долоодугаар сарын 30-нд 08:30-12:30, долоодугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллах юм.

Хуваалцах