Нийслэл, дүүрэг, хорооны түр товчооныхонд байшин, орон сууцны туршилтын тооллогын сургалт боллоо
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Өнөөдөр Байшин,
Мэдээллийн алба

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.
Өнөөдөр Байшин, орон сууцны туршилтын тооллогын зорилго, ач холбогдлын талаарх танилцуулга, сургалтыг Нийслэл, дүүрэг, хороодын тооллогын түр товчооныхонд зохион байгууллаа. Сургалтад нийслэл, дүүргийн статистикийн газар хэлтэс, хороодын 19 зохион байгуулагч хамрагдлаа.
Байшин, орон сууцны туршилтын тооллогыг энэ сарын 10-16-ны хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороодод, Дорнод аймгийн Хэрлэн, Сэргэлэн сумдад 24-30-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Эх сурвалж: ҮСХ


















