Нийслэл хотод автомашин түүний сэлбэг зарахыг бүрэн хориглоно
Заасан хугацаанд нүүгээгүй, ил задгай автомашин, дагалдах хэрэгсэл зарсан аж ахуйн нэгжид торгуул ноогдуулна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Заасан хугацаанд нүүгээгүй, ил задгай автомашин, дагалдах хэрэгсэл зарсан аж ахуйн нэгжид торгуул ноогдуулна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.
Тодруулбал, ирэх сарын 1-нд Авто худалдааны цогцолбор ашиглалтад орно. Иймээс нийслэл хотод ил задгай, автомашин түүний дагалдах хэрэгсэл зарж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хариуцаж байна.

Нийт 30 аж ахуйн нэгжид нүүх шаардлагыг хүргүүлсэн байна. Харин шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний торгуул ноогдуулна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Эрдэнэчулуун ярилаа.



















