Нийслэл хотод угсармал орон сууцыг дулаална
2024 оноос Герман болон Англи улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэл хотын угсармал орон сууцыг дулаална. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт бий болно гэж тооцоолж байна.
Мэдээллийн алба

2024 оноос Герман болон Англи улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэл хотын угсармал орон сууцыг дулаална. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт бий болно гэж тооцоолж байна.
Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалж, эрчим хүчний хэмнэлт бий болгох” төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 740 гаруй угсармал орон сууц байна.
Төслийн мэргэжилтэн н.Түвшинхүүгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Нийслэл хотод угсармал орон сууцыг дулаална
“Нийслэл хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн 50 орчим хувийг Герман болон Англи Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдвэрлэнэ.
Үлдсэн 50 хувийг оршин суугчид 10 жилийн хугацаатай хүүгүй зээлээр төлөх нөхцөлтэй. Иргэд зээлээ хугацаанд нь төлснөөр дараа дараагийн орон сууцыг дулаалах ажил үргэлжлэх бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн санд хуримтлуулах юм.
Түүнчлэн төсөлд хамрагдах иргэдэд угсармал орон сууцтай байхаас гадна газар хөдлөлтийн үнэлгээнд хамрагдаж тэнцсэн байх гэсэн шалгуурыг тавьж байна.


















