Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нийслэл хотын анхны метро 2020 онд ашиглалтанд орно

Нийслэлчүүд их хотоо метротой болохыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Улаанбаатар хотын метро нь 17,7 км урт байх бөгөөд 2020 онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Судалгаа явуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь гаргах ажлыг хэдэн жил хийсний дараа Энх тайвны өргөн чөлөөгөөр дамжих

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл хотын анхны метро 2020 онд ашиглалтанд орно
Нийслэл хотын анхны метро 2020 онд ашиглалтанд орно. Зураг: МҮОНРТ

Нийслэлчүүд их хотоо метротой болохыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Улаанбаатар хотын метро нь 17,7 км урт байх бөгөөд 2020 онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Судалгаа явуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь гаргах ажлыг хэдэн жил хийсний дараа Энх тайвны өргөн чөлөөгөөр дамжих Амгалангаас Толгойт хүртэлх 17,7 км урт "УБ Метро"-ны шавыг Улаанбаатар хотын хотын захиргаа тавьсан.
Буудал хоорондын зай нь 800-1000 м байх бөгөөд нэг эцсийн буудлаас нөгөө эцэс хүртэл ойролцоогоор 20-30 минут явна.
Уг төсөл нь тус хотыг хөгжүүлэхэд чухал алхам болж байна. 23 жилийн настай, Алматагийн метро нь одоогоор дэлхийн хамгийн залуу метро ажээ. Мөн уг төслийн ачаар 150 мянган ажлын байр бий болох юм.
Метроны эхний ээлжийн төсөвт 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулах шаардлагатай байгаагийн 49 хувийг нь "ЖАЙКА"-гаас олгох ажээ. Төсвийн үлдсэн хувийг нь Улаанбаатар хот болон улсын төсвөөс гаргана.

Хуваалцах