Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд 1077 блокийн 45 мянга гаруй өрхийн дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ
Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ.

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд 1077 блокийн 45 мянга гаруй өрхийн дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна.

Тус төсөлд 1965-2000 оны хооронд баригдсан барилгууд хамрагдах юм.

Энэ хүрээнд дулаан алдагдлын үзүүлэлтийг хэмжих тоолуур суурилуулж, үр дүнг тооцож ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга н.Балдандорж ярилаа.

Mongolian National Radio · Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ

Хуваалцах