Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ

АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ
Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ. Тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард сурын талбайн өмнө шаардлага хангахгүй хуучин явган хүний замын хавтанг хуулж шинээр солих ажил хийж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд нийт 2180 метр квадрат сул шороотой талбайг тэгшилнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй өнгө үзэмжээ алдсан ногоон байгууламжийн хуучин хайс хашлагыг авч, Жамьян гүний гудамжинд модны тогоо гаргалтыг хийж, явган хүний замын хавтанг нөхөн сэргээн, будах ажил хийж байна.

Хуваалцах